Autor Wątek: Żugderdemidijn Sansar Gurragczaa - 05.12.1947  (Przeczytany 234 razy)

0 użytkowników i 1 Gość przegląda ten wątek.

Online Orionid

  • Weteran
  • *****
  • Wiadomości: 18768
  • Very easy - Harrison Schmitt
Żugderdemidijn Sansar Gurragczaa - 05.12.1947
« dnia: Marzec 24, 2021, 03:18 »
40 lat temu 22 marca 1981 roku Żugderdemidijn Sansar Gurragczaa został przedstawicielem 10. państwa, który znalazł się w kosmosie.

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тэмдэглэнэ
2021-03-21



Зөвлөлтийн сансрын нисэгч Ю.А.Гагарин сансарт ниссэний 60 жил, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн өдөр маргааш тохиож байна. Энэхүү түүхт өдөрт зориулсан  “Хүн-Эх дэлхий-Сансрын уудам” сэдэвт үзэсгэлэн маргааш Оросын шинжлэх ухаан, соёлын төвд нээгдэх нь ээ.

Одоогоос 40 жилийн өмнө буюу 1981 оны гуравдугаар сарын 22-нд 22.40 цагт ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансар руу хөөрч, гуравдугаар сарын 30-нд 19.42 цагт эх дэлхийдээ амжилттай буусан түүхтэй. Энэхүү түүхэн үйл явдал нь БНМАУ сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн болсон юм.

Арга хэмжээ цахимаар зохион байгуулагдах бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нар мэндчилгээ дэвшүүлэх юм байна. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, сансарын нисэгч  Жүгдэрдэмидийн Гүррагчаад Александр Невскийн одонг гардуулах аж.

Хөтөлбөрийг танилцуулъя.

15.00 -15.50   цагт Хэвлэлийн бага хурал болно

16.00-16.05    цагт Хүндэт зочдыг танилцуулна

16.05-16.07    цагт  ОХУ, Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэнэ

НЭЭЛТИЙН ЁСЛОЛ:

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үзэсгэлэнг нээж, баярын мэндчилгээ дэвшүүлнэ

16.17 цагт ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд И.К.Азизов мэндчилгээ дэвшүүлж Владимир Путиний зарлигаар Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, сансарын нисэгч  Жүгдэрдэмидийн Гүррагчаад Александр Невскийн одонг гардуулна

16.22 цагт ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков цахимаар мэндчилгээ дэвшүүлнэ

16.27 цагт БНМАУ, ЗХУ-ын баатар, Александр Невскийн одонт, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа мэндчилгээ дэвшүүлнэ

16.32  цагт  Нээлтийн тууз хайчилна

16.32-16.40 цагт  Хүндэт зочдод БНМАУ, ЗХУ-ын баатар,  Александр Невскийн одонт, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа үзэсгэлэнг танилцуулна

17.30  цагт  Ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсад онцгой эрхээр гаргаж буй “ Салют-7” уран сайхны киног  хүндэт зочдод үзүүлнэ

18.30  цагт Хүндэт зочдыг үднэ

https://news.mn/r/2413087/

https://news.zindaa.mn/3n0h

Жүгдэрдэмидийн Гүррагчаа (Gurragchaa Jugderdemid)
776 wyświetleń•20 mar 2021


« Ostatnia zmiana: Marzec 24, 2021, 03:39 wysłana przez Orionid »

Online Orionid

  • Weteran
  • *****
  • Wiadomości: 18768
  • Very easy - Harrison Schmitt
Odp: Żugderdemidijn Sansar Gurragczaa - 05.12.1947
« Odpowiedź #1 dnia: Marzec 24, 2021, 03:25 »
Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байна
2021-03-22 07:40:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгээр Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1981 оны 3 дугаар сарын энэ өдрийн 22.40 цагт ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансар руу хөөрч, 3 дугаар сарын 30-нд 19.42 цагт эх дэлхийдээ амжилттай буусан түүхтэй. Энэхүү түүхэн үйл явдал нь БНМАУ сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн болсон юм.

Хамтарсан нислэгийн үеэр эмнэлэг, биологи,  физик технологи, зайнаас тандан судлах гэсэн үндсэн 3 чиглэлээр 25 нэр бүхий, 36 эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийж байсан нь Монгол Улсад сансар судлал хөгжих эхийг тавьжээ. Өнөөдөр манай улсад сансраас мэдээлэл авч, байгаль газар зүй, уул уурхай, ХАА, мэдээлэл, харилцаа холбоо зэрэг олон салбарт ашиглаж байна.

Зөвлөлтийн сансрын нисэгч Ю.А.Гагарин сансарт ниссэний 60 жил, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн энэхүү түүхт өдөрт зориулсан  “Хүн-Эх дэлхий-Сансрын уудам” болон МОНЦАМЭ агентлаг хамтарсан нислэгийг сурвалжилсан гэрэл зургийн үзэсгэлэнг Оросын шинжлэх ухаан, соёлын төвд тус тус нээж байна.

Цахимаар зохион байгуулж буй ойн ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нар мэндчилгээ дэвшүүлэх юм. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, сансарын нисэгч  Жүгдэрдэмидийн Гүррагчаад Александр Невскийн одонг гардуулна. Энэ өдөр ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков ОХУ-ын нийслэл Москва хотоос мөн цахимаар мэндчилгээ дэвшүүлэх юм.


https://www.montsame.mn/mn/read/257579

Online Orionid

  • Weteran
  • *****
  • Wiadomości: 18768
  • Very easy - Harrison Schmitt
Odp: Żugderdemidijn Sansar Gurragczaa - 05.12.1947
« Odpowiedź #2 dnia: Marzec 24, 2021, 03:43 »
Ж.Гүррагчаа: Би 40 жилийн өмнөх шигээ сандарч байна
2021-03-22 19:27:13 



Өнөөдөр хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойд зориулсан “Хүн- Эх дэлхий-Сансрын уудам” сэдэвт Орос-Монголын хамтарсан үзэсгэлэнгийн нээлтийн ёслол боллоо.

Нээлтийн ёслолын эхэнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Азизов Ерөнхийлөгч Владимир Путины зарлигийг уншиж, Монгол Улсын сансрын нисгэгч Ж.Гүррагчаад ОХУ-ын Төрийн дээд шагнал Александр Невскийн одонг гардууллаа. Мөн үүнээс өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, Ж.Гүррагчааг Монгол Улсын тэргүүн зэргийн Чингис хаан одонгоор шагнасан.

ЗХУ, БНМАУ-ын баатар, Чингис хаан одонт, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа “Би өнөөдөр одоогоос 40 жилийн өмнөх шигээ сандарч байна. Ийм өндөр шагналуудыг зэрэг зэрэг авна гэдэг миний хувьд бол асар их хүндэтгэл. Монгол Улсын төрөөс, Монголын ард түмний зүгээс, ОХУ-ын төр засгийн зүгээс, Оросын ард түмний зүгээс үзүүлж байгаа гүн хүндэтгэл гэж хүлээж авч байна. Энэ хоёр шагнал зэрэгцсэн нь өнөөдөр бидний тэмдэглэж байгаа энэ үйл явдал бидний хамтын баяр гэдгийг хэлж байгаа юм. Миний сансарт хийсэн хөдөлмөрийш өндрөөр үнэлсэн Монгол болон ОХУ-ын Ерөнхийлөгч нарт гүн талархлаа илэрхийлж байна. Энэ зөвхөн намайг шагнасан шагнал биш. Энэ үйлсийг бүтээхэд оролцсон бүх хүмүүс, бүх байгууллага, тэртусмаа миний дотны нөхөр Ганзоригийн маань хийсэн их хөдөлмөрийг үнэлсэн ийм шагнал гэж хүлээж авч байна” гэлээ.

Мөн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хамтарсан нислэгийн хөлгийн ахлагч Жанибеков цахимаар холбогдож мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Зөвлөлтийн хамтарсан нислэг нь манай улсын сансар судлал, сансрын технологийн хөгжлийн эх үндсийг тавьсан. Харин энэ үйл хэргийг өнөөдөр Монголын залуу эрдэмтэд үргэлжлүүлж байна. Үүнийг төрийн бодлогоор дэмжинэ гэж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан үзэсгэлэнгийн нээлтийн үеэр онцоллоо.

Тэрбээр “Сансрын хамтарсан нислэгийг зохион байгуулахад манай хоёр улсын төр засгийн удирдлага эрдэмтэн мэргэд, зохион бүтээгчид хамтран ажиллаж, нислэгийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн түүхэн үйл явдал нь манай хоёр орны ахан дүүсийн найрамдалт, найрсаг хамтын ажиллагааны тод томруун жишээ болж, дипломат харилцааны 100 жилийн түүхэнд мөнхрөн үлдсэн үйл явдал болсон” гэв.


http://www.mnb.mn/i/231914

Online Orionid

  • Weteran
  • *****
  • Wiadomości: 18768
  • Very easy - Harrison Schmitt
Odp: Żugderdemidijn Sansar Gurragczaa - 05.12.1947
« Odpowiedź #3 dnia: Marzec 24, 2021, 04:23 »
Soyuz 39: The first mongolian in space (in english)



crew Soyuz 39 - экипаж корабля Союз-39 (fragment of soviet documentary)



Cosmonauts Soyuz 39 in the Kremlin Космонавты Союз 39 в Кремле



Первый и пока единственный монгольский космонавт Жугдэрдэмидийн Гуррагча
535 wyświetleń•3 kwi 2020

Polskie Forum Astronautyczne

Odp: Żugderdemidijn Sansar Gurragczaa - 05.12.1947
« Odpowiedź #3 dnia: Marzec 24, 2021, 04:23 »