40 lat temu 22 marca 1981 roku
Żugderdemidijn Sansar Gurragczaa został przedstawicielem 10. państwa, który znalazł się w kosmosie.
101. człowiek w kosmosie.
Jego lot kosmiczny trwał 07d 20h 42m 03s.
http://www.spacefacts.de/bios/international/english/gurragcha_jugderdemidin.htmhttp://www.astronautix.com/g/gurragcha.htmlhttps://www.worldspaceflight.com/bios/g/gurragchaa-j.phphttps://mek.kosmo.cz/bio/ostatni/00101.htmhttp://www.kozmo-data.sk/kozmonauti/gur-ragca-dzugderdemidin.htmlhttps://www.astronaut.ru/crossroad/101.htmhttps://en.wikipedia.org/wiki/J%C3%BCgderdemidiin_G%C3%BCrragchaahttps://pl.wikipedia.org/wiki/D%C5%BC%C3%BCgderdemidijn_G%C3%BCrragczaaМонгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тэмдэглэнэ2021-03-21
Зөвлөлтийн сансрын нисэгч Ю.А.Гагарин сансарт ниссэний 60 жил, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн өдөр маргааш тохиож байна. Энэхүү түүхт өдөрт зориулсан “Хүн-Эх дэлхий-Сансрын уудам” сэдэвт үзэсгэлэн маргааш Оросын шинжлэх ухаан, соёлын төвд нээгдэх нь ээ.
Одоогоос 40 жилийн өмнө буюу 1981 оны гуравдугаар сарын 22-нд 22.40 цагт ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансар руу хөөрч, гуравдугаар сарын 30-нд 19.42 цагт эх дэлхийдээ амжилттай буусан түүхтэй. Энэхүү түүхэн үйл явдал нь БНМАУ сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн болсон юм.
Арга хэмжээ цахимаар зохион байгуулагдах бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нар мэндчилгээ дэвшүүлэх юм байна. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, сансарын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаад Александр Невскийн одонг гардуулах аж.
Хөтөлбөрийг танилцуулъя.
15.00 -15.50 цагт Хэвлэлийн бага хурал болно
16.00-16.05 цагт Хүндэт зочдыг танилцуулна
16.05-16.07 цагт ОХУ, Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэнэ
НЭЭЛТИЙН ЁСЛОЛ:
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үзэсгэлэнг нээж, баярын мэндчилгээ дэвшүүлнэ
16.17 цагт ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд И.К.Азизов мэндчилгээ дэвшүүлж Владимир Путиний зарлигаар Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, сансарын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаад Александр Невскийн одонг гардуулна
16.22 цагт ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков цахимаар мэндчилгээ дэвшүүлнэ
16.27 цагт БНМАУ, ЗХУ-ын баатар, Александр Невскийн одонт, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа мэндчилгээ дэвшүүлнэ
16.32 цагт Нээлтийн тууз хайчилна
16.32-16.40 цагт Хүндэт зочдод БНМАУ, ЗХУ-ын баатар, Александр Невскийн одонт, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа үзэсгэлэнг танилцуулна
17.30 цагт Ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсад онцгой эрхээр гаргаж буй “ Салют-7” уран сайхны киног хүндэт зочдод үзүүлнэ
18.30 цагт Хүндэт зочдыг үднэhttps://news.mn/r/2413087/https://news.zindaa.mn/3n0hЖүгдэрдэмидийн Гүррагчаа (Gurragchaa Jugderdemid)776 wyświetleń•20 mar 2021